images

Богд Зонховын ачлал


     Хуучин Их Хүрээ гэж байх үед Дамбадаржаа хийдэд Богд Зонховын томхон хэмжээний баримал байжээ. Түүнийг 1937 оны үед хийдийн өмнөх жалганд цээж толгойгоор нь хуваагаад хаяж орхив. 1940-өөд онд Монголд ял эдэлж байсан Оросын 105 дугаар армийн хэдэн хоригдол офицер тэр хавьд ажил хийж байгаад, нөгөө баримлыг босгож толгойг нь залгаад орхисон байна. Гэтэл удалгүй тэдгээр офицеруудын ялыг өршөөсөн тушаал Оpocooc ирж тэд нутаг буцах болсон аж. Тэгээд тэр хоригдлууд өршөөгдсөний баяраа тэмдэглэж, бурханыхаа баримлын хажууд суугаад хиам, архи задалж, баримал бурхны хүзүүнд хэлхээтэй хиамаа углаад, мутарт нь папирос тамхи хавчуулж, өөрсдөө ууж идэж суусан байна. Тэр үед түүгээр явж байсан нэгэн монгол хүнийг нөгөө оросууд дуудаж авчраад архи, хиамаасаа өгч "Танай энэ бог маш сайн бог. Бид энэ богийн ачаар нутаг буцах боллоо" хэмээж байжээ. Тэр баримлыг 1950-аад оны үед Гандантэгчэнлин хийдийн хашаанд авчирч байрлуулсан бөгөөд эдүгээ хүртэл байгаа билээ.

“Монголын Бурхан шашны аман түүх 2” номоос.