images

"Талын монгол айл"


       2002 онд Яруу найрагч С.Оюунчимэг, хөгжмийн зохиолч Л.Балхжав нар хамтран "Талын монгол айл" дууг МАХН-ын дууны цомогт оруулахаар зохиожээ. Ингээд ая зохиогчийн санал болгосноор Т.Ариунаагаар дуулуулсан бөгөөд энэ сонголтод яруу найрагч дур муутайхан байсан гэнэ. Учир нь, Т.Ариунаа дөнгөж сургуулиа төгсөөд "Blue jeans" зэрэг өөр төрлийн дуу дуулж байсан тул хөдөөгийн монгол ахуйг мэдэрч дуулж чадна гэдэгт эргэлзсэн байна. Харин дуучин монгол хүн учраас дуулж чадна байх хэмээн бодсон бөгөөд энэ дууг дуулснаараа өөрийгөө улам нээж чаджээ. Улмаар дууны зураг авалтыг хөдөө очиж хийхэд хайж байсан хүмүүс нь нэгнийдээ цуглачихсан, зураг авалтад хэрэгтэй байсан 500 адуу ч даруй олдож бүх зүйл бүтэмжтэй болжээ. Дуучин энэ дуугаа 12 жилийн дараа буюу 2014 онд дахин дуулж дүрсжүүлсэн байна. Ингэхдээ дуугаа өмнөхөөсөө илүү мэдэрч, алдаагаа засаж дуулсан ч дутуудуулсан мэт санагддагаа ярьжээ. Мөн түүнийг Өвөр Монголд очих бүрт зөвхөн энэ дууг дуулуулдаг гэнэ.

Эх сурвалж: "25" дугаар суваг телевизийн "Дуу төрсөн түүх" нэвтрүүлгээс