images

"Монголын сайхан орон"


     "Өргөн Сэлэнгэ" хэмээх дуугаараа олонд танигдсан сод авьяаст хөгжмийн зохиолч Г.Дарамзагд, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Б.Цэдэндамбын шүлгээр баргил хоолойтнуудын сүлд дуу болох дөхсөн "Монголын сайхан орон" дуу бүтжээ. Түүхийг өгүүлбэл, 1961 онд улс оронд нийтийн субботник эхэлж зав зай бага ахуйд Г.Дарамзагд нийслэлд Б.Цэдэндамба гуайг зорьж ирсэн байна. Хоёр нөхрийн хамт нүх ухах ажилд томилогдсон Б.Цэдэндамба нааш цааш гүйгээд ажил дээрээ үзэгддэггүй гэнэ. Мөн субботникт яваад ирэхэд ажлынхан нь "Г.Дарамзагд гэдэг хүн чамайг хүлээж өдөржин цагаа харж коридорт нааш цааш холхиж өнжих юм. Өгцөөтэй юм бол өг. Ядаргаатай юм" гэжээ. Гэтэл нэг өдөр Консулын дэнж дээрх шатахуун түгээхээс "51" машиндаа бензин аваад зогсож байхад нь Г.Дарамзагд ирэв. Тэгээд "Хэдэн дуучид Хельсинки явж наадамд оролцоно. Эх орны сэдэвтэй дуу дуулах юм. Чамайг л бичиж чадна гэж хүн зааж өглөө. Буриад маниартай байвал зүгээр. Чадахгүй юм байсан ч чи чадах ёстой" гэжээ. Энэ тухай яруу найрагч "Гадаадын тайзын дээр дуулах эх орны сэдэвтэй дууны үг бичнэ гэдэг надад оногдсон асар том үүрэг" хэмээн дурссан байна. Тухайн үед яруу найрагч Б.Явуухулан ч хариуцлагатай ажил шүү хэмээж байжээ. Ингээд хэдэн өдөр шаналж явсны эцэст эхний бадгийг бичжээ. 1961 онд 31 сая фү тариа хурааж монголчууд атар газрыг эзэмшсэн, эх орны нийслэл дэлхийн тавцанд өргөжин тэлж буй үе тул "тариа, ус, Улаанбаатар хот" гэдэг үг дуунд заавал орох ёстой санагдаж гэнэ. Гэвч дууны сүүлийн бадгуудыг бичиж чадахгүй их ч удаж, Г.Дарамсэнгэ агсан ч түүнийг хаваржин сахиж шалгааснаар дуутай болжээ. Улмаар дууг Жаргалсайхан дуулсан бөгөөд Орос, Польш, Австри гээд орон орны баргил хоолойтой дуучид дуулж байжээ.