images

Айраг өвөртөлсөн нь


“Бөгөн хүрэн” хэмээх алдартай хурдан азарганы эзэн алдарт уяач Шаравжамцын Сампилноров хуучилсан нь:

     Би 1970 онд цэрэгт ирээд шинэ цэргийн лагерьт гараад байлаа. Аав улсын наадамд их зээрд, бөгөн хүрэн азаргануудаа уяад ирсэн байв. Би шинэ цэргийн карантин дээр жагсаалын цэрэг алхаж явлаа. Тэгсэн цагаан хоолойгоор Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Шаравжамцын хүрэн азарга түрүүллээ хэмээн зарлахад би болдог сон бол гараад гүймээр санагдаж байж билээ.

     Нэг жил манайх сумын наадмаас дөрвөн түрүү, найман айраг аваад Баянжаргалан сумын наадмаас мөн дөрвөн түрүү, найман айраг авахад эхний дөрвөн даага цувж оров. Аав жаахан халамцуухан байлаа. Баянхундагын шаазан гэж 12 литр ордог том шаазангаар аавд айраг хийж өгөв. Аав сайхан улаан одончуу дээлтэй явлаа. Аав намайг дуудаж өвөр дэх хэтэвч, дуран зэргээ гаргаж өгсний дараа дөрвөн түрүүнийхээ айргийг шууд өвөртөө уудалж орхиод уяа руугаа давхичхав. Тэгээд уяан дээрээ буугаад нэг тал руугаа хазайн өрөөсөн ханцуйгаараа айргаа гоожуулан уяагаа тойроод алхаад байж билээ. Тэгээд баян Сандагт их зээрд азаргаа өгье гэсэнд нутгийн өвгөд дургүйцсэн учир түрүүлсэн даагаа бэлэг болгон өгсөн юм.