images

“Пакистанд болсон явдал Пакистандаа л хамаатай байж болохгүй”


     Египет улсад өчигдөр өндөрлөсөн Цаг уурын өөрчлөлтийн талаарх бага хурлын (COP27) нэг уриа. Пакистанд энэ жил болсон байгалийн гамшигт тус улсын хүн амын гурваны нэг хувь нь ямар нэг хэмжээгээр хохирсон юм. Энэ удаагийн хурлаар, цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшигт хохирсон буурай орнуудад туслах зорилго бүхий хохирлын нөхөн төлбөрийн сан байгуулахаар хөгжингүй орнууд санал нэгдсэн бөгөөд энэ явдлыг түүхэн шийдвэр хэмээн олон улсад баяр хүргэж байна.