images

“Сүүлийн уянга”


  The Lemons” хамтлагийн гоцлол дуучин Ц.Одбаяр “Сүүлийн уянга” дуугаа хийсэн түүхээ манай сайтад хуваалцлаа. 

     2015 онд гаргасан “III” цомгийн дуу гэхээр бид 2014, 2015 оны үед энэ дуугаа хийсэн юм байна. Хамтлагууд шинэ дуугаа гурван янзаар хийдэг. Нэгдүгээрт, шүлэгтээ ая, хөгжим хийнэ, хоёрдугаарт, хөгжим, ая, шүлгээ зэрэг хийнэ. Харин гуравдугаарт, зохиосон хөгжим дээрээ ая, шүлэг нэмдэг юм. Бид “Сүүлийн уянга” дууны хөгжмийг эхлээд хийчихсэн байлаа. Хөгжмийн зохиолоо Дугараа, Анар, Өөжгий гээд хамтлагаараа хийдэг юм. Дараа нь би аяыг нь хийсэн. Тэгэхдээ хоёр ч удаа аяа сольсон шүү. Хөгжим, ая хоёроо хийчхээд шүлгийг нь бичих гэтэл ер болж өгдөггүй нэлээд удсан юм аа. Хоёр гурван ч шүлэг сольсон. “Зохихгүй байна, сольё” гэвэл “За” гээд л солиод байсан. Тэгээд нэг орой Нарангэрэл найзтайгаа сууж байгаад хамтарч бичсэн. Тэр орой бид хэд пиво уугаад сууж байсан юм. Ингээд “Өө, сахиусан тэнгэр минь” гэж эхлэхээр шийдээд шууд л бичиж эхэлсэн дээ. Дууныхаа шүлгийн нэр эсвэл ерөнхий сэдвээ түрүүлээд олчихвол үргэлжлүүлж бичихэд зүгээр байдаг юм.