“Тавын таван мегабайт мэдээллийг иймхэн хайрцганд багтаалаа гэж үү?”
Өнөөдрийн Фото
2025-01-17
1956 он. Тухайн цагийнхаа мэдээллийн технологийн дэлхийн тэргүүлэх компани IBM 5 мегабайт багтаамжтай дэлхийн анхны хард дискийг бүтээснээ тээвэрлэж байна. Ийм хэмжээний мэдээллийг ийм хэмжээтэй дискэнд багтаасан нь мэдээлэл хадгалах технологид гарсан үсрэнгүй хувьсгал байв. Гэрийн хөргөгчний дайтай дискний жин нэг тонн бөгөөд “Тавын таван мегабайт мэдээллийг иймхэн хайрцганд багтаалаа гэж үү?” хэмээн дэлхий нийтээрээ шуугиж байжээ. Энэ нь арилжааны анхны компьютер IBM 305 RAMAC-ын диск бөгөөд компьютер нь өөрөө бүтэн өрөө эзэлж байв. Үүнээс өмнө хард диск гэж байсангүй, мэдээллийг цаасан болон соронзон туузан дээр хадгалдаг, энэ нь механик ажиллагаа ихтэй байв. Анхны хард дисктэй IBM компьютерийн худалдах үнэ 3200 доллар байсан нь 2023 оны 34700 доллартой тэнцэнэ. IBM-ийн хард диск гарснаар өгөгдөл дээр ажиллах хурд нэмэгдэж, мэдээллийг хадгалах, хөдөлгөөнд оруулах амархан болсон төдийгүй дата хадгалах илүү үр дүнтэй, овор багатай хэрэгсэл бүтээх замыг нээн өнөөдрийн бидний хэрэглэж буй дэвшилтэт технологид хүн төрөлхтнийг хөтөлсөн билээ.