images

Сяньбийн 13 булш


   Казахстаны Зүүн Казахстан мужийн Катонкарагай дүүргийн Рашаант хэмээх газраас өнгөрсөн оны наймдугаар сард олдсон өвөг монгол сяньбичуудын булш. 13 тооны уг булшийг Казахстаны Х.Маргуланы нэрэмжит Археологийн хүрлээнгийн судлаачид олж, НТ I зууны эхэн үеийнх болохыг нь тогтоожээ. Дунджаар нэг метр гүн ухсан булш бүрд насанд хүрсэн хүн, цөөн заримд хүүхэд нутаглуулсан бөгөөд хоёрт нь морь дагалдуулсан байна. Булшнаас шавар суулга, явуу, хагас үнэт чулуугаар хийсэн зүүлт зэрэг эд зүйлс олджээ.