images

"Volvo"


   Латин хэлний “Volvere” буюу эргүүлэх гэдэг үйл үгийг нэгдүгээр биеийн төлөөний нэртэй хослуулан “I roll” гэсэн утга гаргаснаар Шведийн “Volvo” автомашины нэр бүтжээ. Гэхдээ энэ нь анхнаасаа автомашины нэр байгаагүй юм. Харин автомашин бүтээхэд хэрэгтэй чухал эд анги болох төмөр боолтны үйлдвэрийн нэр байлаа. 1915 онд Шведийн SKF компанийн менежментийн багийн нэгэн ажилтан энэ нэрийг бодож олсон нь тэдний үйлдвэрлэх гэж буй бүтээгдэхүүнтэй утга зохицсоноос гадна хэлэхэд хялбар, энгийн болсон аж. Тиймээс оюуны өмчийн газарт энэ нэрийг худалдааны тэмдгээр бүртгүүлсэн бөгөөд 1927 онд анхны автомашинаа үйлдвэрлэхдээ ашиглажээ. Учир нь, эрэг боолт, автомашины аль нь байлаа ч эргэх гэдэг үгтэй зорилго, агуулга нь зохицох учраас тэр аж.