images

“Mеta”


   2021 оны 12 сарын 1-нд АНУ-ын “Facebook” компани “Meta” нэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон билээ. Учир нь, Марк Цукербэрг бизнестээ “Instagram”, “WhatsApp” платформыг нэгтгэсэн тул “Meta” корпорацийг байгуулсан юм. Үүнийг М.Цукербэрг тухайн үеийн “Facebook” компанийн AR, VR-ийн тухай бага хурал дээр зарлаж байв. Үндсэндээ, тус компани шинэ цахим эринд AR буюу гар утас ашигладаг 3D, VR буюу компьютер, чихэвчээр бүтээдэг хиймэл бодит байдлын технологийг хослуулдаг метаверсийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах тул “Meta” гэж нэрлэжээ. Иймд тэрбээр “Би дараагийн ажлаа эхлүүлэхдээ бидний мөн чанар юу вэ гэдгийг их бодсон. "Facebook" бол дэлхийн түүхэнд хамгийн их хэрэглэгчтэй бүтээгдэхүүнүүдийн нэг боловч бидний хийдэг бүх зүйлийг багтаадаггүй” хэмээж байв. Мөн тэр грекээр "meta" буюу "цаад тал, цаашид үргэлжлэх" гэсэн утгатай үгнээс санаа авснаа хэлсэн бөгөөд “Надад энэ үг бүтээх зүйл үргэлж байдаг гэдгийг бэлгэддэг” гэсэн юм.