"Энэ хууль мөн чанартаа Оросын хууль бөгөөд манай Үндсэн хууль болон Европын бүх стандартыг зөрчиж, Европын холбоонд элсэх бидний замд бул хар чулуу болж байна"
Өнөөдрийн Эшлэл
2024-05-20
Гүржийн ерөнхийлөгч Саломэ Зурабишвили “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуульд өчигдөр хориг тавихдаа хэлсэн нь. Парламент энэ хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсан нь Гүржийн олон нийтийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, сүүлийн өдрүүдэд Тбилиси хотод хэдэн арван мянган хүний жагсаал өрнөсөн нь өнөөдөр ч дуусаагүй байна.