images

"Дугаарын хязгаарлалт хийхгүй бол, тэг зогсолттой байгаа ийм үед шинээр хэчнээн автобус ирээд ч тэг зогссон хэвээр байна"


   Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дугаарын хязгаарлалт хэрэгжүүлэх болсон талаар тайлбар хийхдээ хэлсэн нь. Түүний хэлснээр 12 сарын 29-нд эхний автобуснууд ирсний дараа тодорхой графикийн дагуу хөдөлгөөнд оруулах бөгөөд дугаарын хязгаарлалт хийх хугацаанд зарим газруудад нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэх ажээ.