images

Yutong


 Монголын нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн тендерт ялсан Хятадын “Yutong” компанийн нэрийн учир ийм ажээ.

   Хятадын төрийн өмчит “Yutong” компани нь 1963 онд байгуулагдсан "Жөнжөү" автобус засварын үйлдвэрээс эхтэй ажээ. Тус үйлдвэр 1996 онд татан буугдаж "Жөнжөү Юүтун" автобус компани болжээ. Улмаар 1997 оны гуравдугаар сард Шанхайн хөрөнгийн бирж дээр Хятадын анхны автобус үйлдвэрлэгч компани болон орж ирсэн байна. Ингээд 1999 он гэхэд үйлдвэрлэлийн парк ашиглалтад оруулж Азийн хамгийн том автобусны үйлдвэр болжээ. Харин нэрнийх нь юүтун гэдэг үг "Улаан нар", "Борооны дараах нар" зэрэг утга илэрхийлдэг бол Жөнжөү нь үйлдвэр байрлах Хятадын Хөнань мужийн хотын нэр юм. Тус компани дөрвөн гол чиглэлээр үйлдвэр эрхэлдэгээс цахилгаан автобус гол бүтээгдэхүүн нь ажээ. Тухайлбал, 2015 онд дэлхийн анхны жолоочгүй автобусыг Жөнжөү, Кайфэн хотуудыг холбосон 32.6 км хурдны замд явуулсан байна. Мөн одоогийн байдлаар гадаад зах зээлд 90 мянган автобус борлуулжээ. Түүнчлэн дэлхийн зах зээлийн арав гаруй хувийг эзэлж байгаагаас гадна өнгөрсөн хугацаанд цахилгаан автобус 175 мянгыг үйлдвэрлэж борлуулсан аж. Сонирхуулахад, Катарт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг ивээн тэтгэж, тэмцээний үеэр 1500 автобусаар үйлчилжээ. Мөн олон улсын автобусны шагналуудаас 500 гаруй шагнал авсан байна. Тиймээс дэлхийн хамгийн том автобусны үйлдвэр гэгддэг .