images

Эх-Орон


   Үндэсний статистикийн газрын Статистикийн нэгдсэн мэдээллийн санд Эх-Орон гэдэг нэртэй дөрвөн хүн байдаг ажээ. Тэгвэл тэдний нэг 18 настай Анхбаярын Эх-Орон Хилийн цэргийн 0198 дугаар ангийн Дэгээ голын заставт хугацаат цэргийн алба хааж байна. Тэрбээр 18 нас хүрэхэд хоёр хоног дутуу байсан ч хорооны ажилтнуудаас гуйсаар өөрийн хүсэлтээр цэрэгт татагдаж, хуваарьт цэргийн ангидаа хүрэх замдаа цэргийн насанд хүрчээ. Ахлах байлдагч А.Эх-Ороны аав Э.Анхбаяр нь яруу найрагч бөгөөд хүүдээ эх орон шигээ сайн сайхныг бэлгэдэн ийм нэр өгсөн ажээ. Тэрбээр энэ тухай “Аавынхаа хайрласан нэрээр өнөөдөр эх орон, торгон хилтэйгээ зүс ижилсэн, нэр ханьсан яваадаа маш их баяртай байна” гэжээ. Мөн “Ахлах байлдагч А.Эх-Орон, та эх орныхоо торгон хилийн манаанд явахад бэлэн үү?” гэж ахлах дарга нараасаа сонсох нь үгээр хэлэмгүй омогшил, бахархлыг төрүүлж, өөртөө итгэх итгэлийг минь нэмэгдүүлдэг" хэмээн ярьсан байна. Хүү Дорнод аймгийн Дашбалбар суманд төрж өссөн, шүлэг бичих дуртай нэгэн ажээ.

Эх сурвалж: Хил хамгаалах газар, ахмад Д.Болор