images

Цэргийн баярын шагнал, шийтгэл


   Эхний хэсгийг өмнөх дугаараас уншина уу.

   "1981 оны гуравдугаар сарын 17. Цэргийн баярын өмнөх өдөр өөр ажилд зарагдан xарaйлгаж явтал Жанжин штабын дарга дэслэгч генерал Пүрэвдорж албан өрөөндөө дуудсан гэж газрын жижүүр хэлж байна. Товлосон цагт нь генералын албaн өрөөнд нь яваад оpлoо. Hамайг ахлах дэслэгч цолоор хугацаанаас нь өмнө шагнасан тухай яамны сайдын тушаалыг ганцааранг минь номхон зогсоож байгаад боловсон хүчний хэлтсийн нэг дэд xурандаа сонсгов. Дөрвөн ширхэг жижиг таван хошуу надад атгуулснаа Пүрэвдорж генерал “Hэг нэгээр нь салгаж хадаарай. Дөрвүүлэнг нь нэг raзap хадаж орхив. Тэгвэл чи ахмад болчихно. Ахмад болох чи болоогүй байна. За тэр ч яахав. Баяр хүргэе” гэж байна. “Монгол улсын төлөө зүтгэе” гэж хэлчихээд гарч одлоо. Пүрэвдорж генералыг дагаж хөдөө хээр, хурал зөвлөгөөнөөр би олон явсан тул эршүүд гүжирмэг энэ даргын ааш занг нь сайн мэднэ. Дээшээ бөхөлзөөд, доошоо гэдэлзээд байдаггүй овоо “мужик”. Зөв гэснээ том дарга гэж эмээлгүй зүтгүүлж байхыг нь би нэг бус удаа харсан. Байгуyлсан гавьяа надад үгүй ч шагналд дургүй, шагналаac буцдаг хэн байх билээ. Тэгээд ч би ямар гуйж авсан биш. Нүднийхээ булангаар хоёр мөрдөсөө сэм сэм харахаар ярайх таван хошуу нь арай л олон болчихсон урамтай л байна.

  Шагнуулсан тухайгаа дөрөвдүгээр газрын дарга Зундуйдорж хурандаад ном журмаар нь илтгэв. Үг дуу цөөтэй тэр дарга маань намайг атга хуруудаар шагнаж байна. Өрөөндөө ортол манай газрын үе тэнгийн хэд цугласан байв. Хэлтсийн ахлах офицер дэд хурандаа Санжаасүрэн мөрдөс дээр минь таван хошууг ёслол төгөлдөр хадаж өгөв. Тэгтэл шагналаа яаж тэмдэглэх билээ болоод явчихлаа. Ердийн шагналыг ердийн журмаар, хугацаанаас өмнөхийг бол тэр дор нь тэмдэглэдэг бичигдээгүй хууль цэрэгт үйлчилдэг аж. Би түргэний аранзнаасаа нэг гожин юм гаргаад задлах гэтэл Санжаасүрэн гуай “Хош гэм, ийм шагналыг гурилдаж, гутааж болохгүй. Тэгээд ч гадуур хаминдаа энэ тэр тун ширүүн байгаа. Чи одоо харь. Эхнэртэйгээ яриад бяцхаан юм бэлд. Бид энгийн xувцаc энэ тэpээ өмсөөд танайхаар ороод гарамз. Цолондоо тааруулж даруухан тэмдэглэнэ шүү. Ямар xурандаа болчихсон биш. Яахав, анхных юм, хугацаанаас өмнө авсан юм гээд ёсоо дээдлэх хэрэгтэй” гэлээ. Эхнэpтэйгээ ярьтал "Xоол, даpуулга зэрэгт санaa зоволтгүй. Харин нөгөө хэцүү нэрт чинь байхгүй. Эртээд авсан ганц шил юм чинь л байгаа. Чи замаараа тэр асуудлаа шийдээрэй” гэж байна. Нууцын бичээч Нэргүйгээс хоёр зуун төгрөг зээлж аваад, түргэний аранзаа үүрээд гарлаа. Гадуур архи гэдэг нүдний гэм. “За дүүрсэн хэрэг. Шууд л "Улаанбаатар" ресторан оръё. Тэндхийн хаалгач, манаачаас “экс” гуйж үзье” гэж бодоод зам шулуудав.

   "Улaaнбaaтap" pecтopaн apra xэмжээтэй бололтой гадна хаалгаа барьчихжээ. Үүдний манаач нь генералынх шиг бөөн саа лампаас болсон өмсгөлтэй, хөмсөг зангидсан ихэмсэг нөхөр зогсож байна. Гэхдээ хэдэн юм атrуулж байгаад аргыг нь олж, дөрвөн шил экс архи авах юм боллоо. Мөнгөө аранзтайгаа хамт өгчихөөд шилэн хаалганых нь хавьд хүлээж байв. Тэгтэл удаж удаж, ороод ир гэж дуудлaa. Яваад ортол өөдөөс намхан нуруутай ахимагдуу насны цагдаагийн дэслэrч инээгээд зогсож байна. Намайг дагаад яв гэлээ. "Улaaнбaaтap" рестораны зүүн хойд өнцөгт байрлах цагдаагийн пост руугаа намайг нөгөө манаачийн хамт дагуулаад ороход ширээн дээр нь аранз маань харагдав. Оронгуутаа цагдаа ах:

  -3a cyу, ахлах дэслэгч ээ. Танд цэргийн баярын мэнд хүргэе! Та ч байтлаа дүрэмт хувцастайгаа ресторан хэсээд л, үнэтэй архи арын хаалгаар захиалаад л, аан... Биеийн байцаалтаа нааш нь гээд миний офицерийн үнэмлэхийг авснаа баяр бахдалтай нь аргагүй инээж байна. Тэгснээ нэг албан маягт шиг юм бөглөж эхлэв. Хэрэг бишдэх нь гэж aйcан би:

   -Тийм ээ, дэслэгч ээ. Жоохон буруу юм болох нь боллоо. Гэхдээ би өнөөдөр цол ахисан юм. Гэнэт авсан болохоор бэлтгэлгүй байлаа. Цолоо аваад харих замдаа бэлтгэлээ базааж байгаа маань энэ. Формoo ч сольж амжсангүй. Манай ажлынхан ороод гарна гэсэн. Хүмүүс ирэхэд хоосон cуyлтай биш гээд энэ ахыг гуйсан юм гээд нөгөө үүдний манаач руу заав.

   -Өө тийм үү, цол нэмсэн юм yy? Бaяp xүprэe! Та ч бүр Жанжин штабын офицер байх нь. Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг гээд нөгөө маягт дээрээ үнэмлэхээс минь юм хуулж байна. Тэгснээ:

   -Та архи уусан уу, хичнээн уусан? гэж байна. Нөгөө зөөлөн дуугарч, нүүр дүүрэн инээсэн сайхан ааштай цагдаа ах биш хүйтэн харцаар цоо ширтсэн байцаагч сууж байлаа.

   -Яалаа гэж дээ, дэслэгч ээ. Би огт уугаагүй. Гадуур харуул шалгалт ширүүн байгааг ч мэднэ. Та намайг ойлгооч. Та ч адилхан цэргийн хүн, бид бүгд адилхан эрчүүд байна даа. Иймэрхүү түргэн авах xэрэг танд ч гэлээ гарч байсан байлгүй дээ гээд би хүчлэн хэг хэг инээж үзэв. Хэрэг бишдэхээс нь өмнө аятайхан яриад үзье гэсэндээ аргадаж бaйгаа минь энэ.

  - Гадуур ширүүлж байгаа нь танайхан. Танайхан л 60 жилийн ой энэ тэр гээд сагсуураад байгаа. Бид бол ажлаа хийдгээрээ хийгээд л cyyж байна. Тантай адилсаад байх юм надад байхгүй. Би энэ цолоо зүгээр аваагүй, зүтгэж авсан. Тэгээд ч дүрэмт хувцастай архи эргүүлж явсангүй. За за, тантай олон юм яриад байх зав алга. Энэ прoтокол дээр гарын үсгээ зур гэв. Тэгснээ утcaa шүүрэн aвлaa. Хотын xаминдаа pyу залгажээ. Яpиaнaac нь тэгж ойлгогдов. Mиний нэр овог, албан тушаал, үнэмлэхийн дyraap энэ тэрийг мaaнь xэлснээ цаанааc aсууcaн acyyлтaд нь xариулж бaйгаa бололтой: “Өө, мэдэхгүй. Би ямар үнэртэж тогтоох биш. Эрүүл согтуу нь мэдэгдэхгүй cүpxий эp юм. Aвсан цолондоо сагаад байгаа юм байлгүй. Нэг сайн суулгаад гаргахад илүүдэхгүй гэж байна.

   Гэнэт уур шатаад, гар бадайраад  явчихлаа. “Адгийн новш юм даа” гэж бодсон ч биеэ барив. Зүв зүгээр байхад надаас өө хайгаад байгаа энэ муу, зүггүйтээд эхэлбэл бөөн олз болох нь тэр биз гэж бодоод таг дуугүй суухаар шийдлээ.

   Тэгтэл хотын хаминдаагийн харуул ороод ирлээ. Хоёр байлдагч дагуулсан залуухан ахмад байна. Болсон явдлыг сүр оруулан яриад нөгөө нөхөр бөглөсөн маягтаа өглөө. Тэгснээ “Наадах чинь эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй олон юм ярьдаг нөхөр байна лээ. Сайн суулгах хэрэгтэй. Ерөөс танайхан энэ хавиар их эргэлдэж байгаа шүү. Яршиг зүгээр, өөрсдөө энэ постоо гаргана биз” гэж байна. Ахмад хариуд нь юу ч хэлсэнгүй, өгсөн маягтыг нь уншиж гарын үсгээ зурчихаад миний үнэмлэхийг авч өвөртлөөд намайг дагуулан гарав. Хотын хаминдаа ойрхон, одоогийн Бөхийн өргөөний хавьд байж. Биднийг нэгэн хуаранд оруулж эгнүүлэн суулгав. Арваад офицер, хэдэн ахлагч журамлагджээ. Хоёр нь умаахан согтуу, бусад нь арай гайгүй. Хижээлдүү нэг ахлагч бид хоёр л цоо эрүүл байх шиг. Байцаалтаа дуусаад харуулын цэрэг дуудна. Тэр нь аваад гарч байгаа нь цааш нь сахилгад хүргэж өгч буй бололтой. Цаг бүр талийж өглөө. Ханын цаг оройн есөн цаг дөхснийг харуулна. Одоо яарах юм огт үгүй болжээ. Жанжин штабын офицер гэсэн миний үнэмлэхийг жижүүр ширээн дээрээс авснаа над руу сүрхий харав. Тэгснээ нэг маягтад юм бичсэнээ “Та архи уусан юм уу?” гэж асуув. “Үгүй” гэлээ. Маягтаа бөглөж дуусаад харуулын байлдагчийг дуудав. “Нэгд оруул” гэж байна. Байлдагч намайг сахилгын байранд хүргээд тэндхийн харуулд “Нэгд оруул гэсэн шүү” гэж хэлээд гарав. Хар бараан өнгөөр будсан ханатай, ганцхан том наартай, дээрээ жижигхэн цонхтой, ёлтойсон гэрэлтэй жижигхэн өрөө байлаа. Тэнд хэн ч алга. Би шинелиэ тайлаад нааран дээр нь нуруу тэнийлгэв.

    Гэнэт намайг сэрээж байна. Харуулын байлдагч “Жижүүр дуудаж байна” гэлээ. Ханын цаг шөнийн дөрвөн цаг болж байгааг зааж байна. Жижүүр “Суу” гэж өмнөх сандал руугаа зангав. Удалгүй утсаа залгаж “Нөхөр хошуучид илтгэе. Оруулаад ирлээ, энд байна” гэснээ харилцуураа надад сарвайн “Яамны хариуцлагатай жижүүр хошууч Сайнцог...” гэж шивнэж байна. Харилцуурыг авлаа. “Хэн бэ?” гэж байна. “Дэслэгч Баяр илтгэж байна” гэлээ. Авсан цолоо ч мартчихаж. “Дэслэгч ээ, чамайг шинэ цолоо аваад л журамлагдсан гээгүй бил үү? За за, авсан цолоо өөрөө мэдээд хасчихдаг байх нь. Хэ хэ. Чиний тухай наад жижүүрээс чинь сонссон. Архи уугаагүй явсан чинь аз болог. Наад жижүүртэй чинь ярьж байгаад чамайг явуулахаар болсон. Авсан цолоо хямгадаж яв, ахлах дэслэгч ээ. Гарчихаад олон юм яриад байв. Дэгдээд харьчихаж чадна биз дээ” гэж байна. “Чадна” гэлээ. “За за, одоо гэртээ очоод амар. Цэргийн баярын мэнд хүргэе” гэж байна. Хураалгасан эд хогшлоо хүлээж аваад, цаг, зангиагаа зүүн тэлээгээ татаж, хувцсаа янзлахад цаг орсонгүй. Ийнхүү Ардын армийн түүхэн алдарт 60 жилийн ойн өдөр буюу 1981 оны гуравдугаар сарын 18-ны үүрээр 4 цаг 30 минутын орчим би хотын хаминдаагийн үүдээр гарч гэрийн зүг сэвэлзтэл алхав. Манайх тэгэхэд Лениний музейн баруун талд байдаг байв. Гадаа таг харанхуй. Шөнөдөө бударсан бололтой, шинэхэн цас шажигнаад алхахад нэн таатай. Сэтгэл сэргэж, толгой хөнгөн болчихсон, элдвийн юм бодож явлаа. Ямар ч урт өдөр болов, яасан ч их юм бодуулав".

С.Баяр. “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” ном. 2019 он. 274-281 дүгээр тал.