images

"Сэлүүн дэнжийн яргуй"


   Зохиолч, яруу найрагч Н.Сүхдорж "Сэлүүн дэнжийн яргуй" хэмээх дуугаа хэрхэн бүтсэн талаар "Насан хөсөг алсрахуй дор" номдоо дурсан бичжээ. Тэр түүхээс өгүүлэхэд, 1993 онд Сэлэнгэ аймгийн тухай шилдэг дууг тодруулах “Өргөн Сэлэнгэ-93” нэртэй уралдаан зарлагджээ. Үүнийг мэдсэн Н.Сүхдорж "Нутгийн найрагч хоосон байж болохгүй" хэмээгээд нэг дууны шүлэг бичиж түүндээ тааруулан ая хийгээд ирсэн байж. Тэгээд маргааш нь УЭДБЧ-аар яваад очтол Ц.Чинзориг урдаас гарч ирээд "Чи хаашаа алга болчихдог нөхөр вэ? Одоо танайд очъё. Надад нэг мундаг дуу байна. Оюунболдод зориулсан дуу шүү. Үгийн бадаг нь дутуу. Чи гүйцээгээд өг" гээд гэрлүү нь дагуулан явжээ. Яаруу сандруу ирсэн хоёр гэртээ ирж тухлаад, юун дуу болох учрыг нь асуутал Ц.Чинзориг зохиолч, яруу найрагч Ж.Лхагвагийн нэг бадаг шүлэгт ая хийгээд дуу болгохоор эзнийг нь сураглатал гадаад явсан байж таарсан учир Н.Сүхдоржид авчирсан аж. Үүнийг нь сонссон залуу найрагч "Энэ мундаг зохиолчийн бичсэн шүлгийг би яаж нэмж хасаж янзалж болдог юм бэ. Цаана чинь Түмээ, Банзай гээд мундагчууд байхад" гэтэл Ц.Чинзориг нь уурлах янзтай "Энэ дуу бол тэртээ тэргүй юм дуулгана. Чи сонс" гээд төгөлдөр хууран дээр аяыг нь тоглож бүр өөрөө дуулж өгчээ. Ингээд аргагүйн эрхэнд өнөөх шүлгийнхээ зарим үгийг хасаж, танаад шинээр бичиж ая дангаа тааруулан УЭДБЧ-ын дуучин Баянбилэгээр дуулуулжээ. Энэ дуу “Өргөн Сэлэнгэ-93” наадмын тусгай байрын шагнал хүртсэн юм. 

Зохиолч "Жагдалын Лхагва"-ын фейсбүүк хуудаснаас