images

“Миний нутгийн бараа”


   "Миний нутгийн бараа" дуу одоогоос тавь шахам жилийн өмнө зохиогджээ. Дууны аяыг хөгжмийн зохиолч Д.Баттөмөр оюутан байхдаа зохиож, яруу найрагч Ш.Сүрэнжавт сонсгон шүлэг бичихийг хүссэнээр энэ дуу төржээ. Энэ талаар Д.Баттөмөр ярихдаа “Ш.Сүрэнжав маань үгийг илүүдүүлээ ч үгүй, дутаагаа ч үгүй, яг сайхан тааруулж зохиосон. Монгол улсын Гавьяат жүжигчин Ч.Банзрагч ч сэтгэлд хоногштол дуулж амьдруулсан” хэмээн дурссан бол Ш.Сүрэнжав “Дуунд миний сэтгэл шингэсэн. Хөгжмийн зохиолч, дуучин хоёргүйгээр дууны тухай ярих ч хэрэггүй. Үг, ая сайн болсон байхад ямар дуучин хэрхэн дуулахаас их зүйл шалтгаална даа” хэмээн ярьсан байна. Гавъяат жүжигчин Ч.Банзрагчийн дуулж ард түмний хүртээл болгосон энэ дууны хөшөөг 2012 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвд босгосон байдаг. Ингэхдээ дууны үг, нотыг боржин чулуун дээр сийлсэн билээ.

Гэрэл зургийг МҮОНРТ