images

По түлхсэн нь


    Завхан чигт хоёр сайн лам байжээ. Нутгийн хоёр хүн тэднийг сорихоор шийдэж. Нэг нь тэр лам нарын морьдыг сэмхэн аваачаад, хол нуучхаж. Тэгээд гэрт нь ороод ирж гэнэ. Тэгсэн хоёр лам шатар тоглоод сууж байна гэнэ. “Танай морьдыг хулгайч аваад явчихжээ. Та нар одоо ямар арга байна?” гэж хэлжээ. Тэгтэл нэг лам нь гурилаар золиг хийгээд, тэр золигийнхоо ар нуруу руу мод шаачихлаа гэнэ. Тэгсэн морийг нь нуусан хүний нуруу өвдөөд л явчихлаа гэнэ. Жаахан байж байснаа нэг нь: Одоо нөгөөх чинь яаж байна?” гэсэнд, ширээн доогуураа хийсэн золигоо харснаа: “Гайгүй ээ, одоо жаахан чангалаадахъя” гээд модоо нэлээд гүн түлхлээ гэнэ. Тэгтэл нөгөө хүнийх нь нуруу татаад, тас гэдрэгээ савчихлаа гэнэ. Тэгсэн нөгөө лам нь: “Одоо поог нь тулхчих үү? (Бодийг нь хөтлөх буюу тарнийн хүчээр амь насыг хохироох) гэжээ. Тэгэнгүүт морийг нь нууж сорихоор ирсэн нөгөө хоёр амиа гартал айгаад уучлал гуйж, сорьсон учир жанцангаа хэлж гэнэ. Тэгэнгүүт гурилан золигийн нуруу руу хатгасан модыг автал бие зүгээр болжээ. Ингэж тэр хоёр ламын шидийг үзэх гэсэн биш амь насаа алдах шахсан гэдэг.