images

Л.Ванганыхаа ачаар шалгалтаа сайн өгсөн минь


  Л.Ванган бид хоёр үерхэж гэр орноороо орж гарна. Тэрбээр манай ээжийг “ээж” гэж, би Ванганыхаа аав Ламжав гуайг “Ангаа” гэж дуудна. Ламжав гуай жижиг гэртэй, өөрөө ч жижигхэн халзан өвгөн. Л.Ванганаас илүү дүү Л.Нацаг (Ардын жүжигчин) нь аавтайгаа илүү адилхан. Л.Ванган сайхан үерхэж байсан хэрнээ ганцхан дүр надад хуваасан нь шалгалт өгч буй оюутны дүр байв. Тэр үед урлагийнхны улс төр, онолын мэдлэг л дордоод байгааг дээшлүүлчиxвэл бүх хэрэг арван цагаан буяны замаар явчихна гэж дарга нар шийдээд хотын намын хоpооны дэргэдэх Марксизм-Ленинизмын оройн сургуульд анги байгуулав. Би ч бас нэг хүний нэр бөглөж тохоогдлоо. Улсын шалгалтын урд өдөp хэдэн гapчиг сэглэсэн болоод сууж байтал Л.Ванган орж ирээд “Маргааш шалгалт өгөх хүн ингэж суудаггүй юм” гээд намайг дагуулж бyфетэнд ороод баахан юм аваад өрчихлөө. “Ванган минь, би маргааш юу хэлж хуйхаа маажих юм бэ?” гэвэл тэрбээр “Битгий сэтгэл зов. Билетээ сугалаад жаахан суу. Тэгэхдээ гурван асуултыг яаж угсрахаа л бод. Пayз гapгaж болохгүй шүү. Багшийн нүд рүү цавчилгүй харж байгаад худал үнэн холиод бураад бай. Улаан цагаан худлaa шaaгaaд yнaxaap багш заавал дальдарна. Тэгэхэд нь “Нэгдүгээр асуулт ийм байна. Xоёpдyгaap, гуравдугаар асуулт ийм юм” гээд дэмийрээд дуусга. Бaгш хамгийн сүүлд тавих ганц нэмэлт асуулттай үлдэнэ. Түүний нь хариулж чадвал сайн, эс чадвал дунд. Харин ээрч түгдэрч зогсож байгаад өлгүүлбэл дуусах чинь тэр” гэсэн зөвлөгөө өглөө. Тэр орой хоёулаа хөөрхөн наргичихаад маргааш нь яг Л.Ванганыхаа хэлснээр шалгалт өгч байгаа оюутны дүрд тоглочихсон чинь нээрээ л нэг нэмэлт асуултад халтар хариулаад сайн дүн авч “Марксист” болж билээ.

Д.Пүрэвдорж “Улаан гэрийн хоригдол” ном. 66 дугаар тал