images

“Чулуутын гол”


   Дуучин Төмөр-Очирын Цамбалхүндэв “Чулуутын гол” дууг 1994 онд дуулжээ. “Морин хуур” наадмын гурван удаагийн шагналт хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр нэгэн удаа Т.Цамбалхүндэвтэй уулзжээ. Тэгээд “Чиний хоолойд энэ дуу их зохино” гээд энэ дууг өгсөн байна. Үүнээс өмнө шүлгийг нь Минжүүрээр бичүүлж, ая хийгээд бэлэн болгосон байж. Т.Цамбалхүндэв ч цааргалах юмгүй хэд хоногийн дараагаас дуулж, нийтэд түгээжээ. Дуучин Т.Цамбалхүндэв 1997 онд Үйлдвэрчний соёлын төв ордонд тоглолт хийхдээ “Чулуутын гол” дуугаараа нэрлэсэн байдаг. Учир нь энэ дуу 1996, 1997 онд дараалан шилдэгт шалгарч байжээ. Улмаар 2002 онд Бөхийн өргөөнд тоглолт хийж, бүх аймаг сумаар аялан тоглохдоо ч мөн дуулж байсан аж. Тэрбээр

“Түшиг хангайнхаа мэндийг тээсээр

Түшээ гүн рүүгээ мяралзаад л байна уу даа

Чулуутын гол оо хөө“ гээд л дуулахаар Чулуутын гол улам л харгин урсах шиг болдог юм" хэмээн дурсаж байжээ. Т.Цамбалхүндэв нь “Ээж минь дээ”, “Жаргалтай үрсийн дуу”, “Хайрын төөрөг” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон бүтээлийг өөрийн дахин давтагдашгүй хоолойгоороо мөнхөлсөн дуучин юм.