images

“Монгол эрийн жавхаа”


   Монгол улсын гавьяат жүжигчин Д.Энхзулын дуулсан "Монгол эрийн жавхаа" хэмээх дууг мэдэхгүй хүн ховор. Яруу найрагч, СГЗ Д.Данзан энэ дуугаа Г.Алтанхуягийн хөгжим “Монгол бүсгүйн үзэсгэлэн” хэмээх дуутай эн тэнцэхүйц байгаасай хэмээн бичсэн гэнэ. “Монгол эрийн жавхаа” гэж нэрлэсэн нь ч тийм учиртай ажээ. Тэрбээр 2017 онд хэвлэлд ярихдаа “Эрчүүдийг магтсан дуу ховор шүү дээ. Аавын тухай хэдэн дуу л байсан үе. Эрэгтэй голдуу яруу найрагчид байдаг учраас эмэгтэйчүүдээ хангалттай сайхан магтсан” гэж дурссан байна. Тэр мөн дуугаа зохиож байх үедээ тоглолт хийхээр болж түүндээ дуучин Д.Энхзулыг оруулахаар төлөвлөж байжээ. Тэгээд шүлгээ хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуунд аваачиж өгөхдөө “Чи үүнийг Д.Энхзул дуулахаар хийгээд өгөөч” хэмээн хүсжээ. Тэгтэл Г.Эрдэнэчулуун нь 15 минутын дараа хуралтай гэсэнд хоёул ярилцан маш богино хугацаанд аяа босгосон байна. Маргааш нь ахин дуун дээрээ нэмж ажиллаад Д.Энхзулаар дуулуулж ”Анир” студид бичүүлсэн байна.