images

Б.Догмидыг би Дорноговиос олсон. Өөр хэнтэй ч хуваалцахгүй


 “1968 оны хавар эрт цагаар зохиолч П.Лувсанцэрэн МЗЭ-ийн томилолтоор Дорноговь аймгийн Сайншанд хотноо хүрэлцэн ирж тус аймгийн залуу зохиолчдын шүлэг, бүтээлд зөвлөгөө өгчээ. Moсква хотноо М.Горькийн нэрэмжит Утгa зохиолын дээд сургууль төгсөөд нутагтаа ирж, М3Э-ийн хороонд эхлэн бичигчдийн уран бүтээлийг дэмжих, зөвлөх үүрэг бүхий 3aлуy 3оxиoлчдын Зөвлөлийн даргын алба аваад удаагүй байгаа, xургaн дотортой дээлтэй, нумарcaн өтгөн хөмсөгтэй, гялалзcан cэргэлэн нүдтэй, гоолиг П.Лувсанцэрэн зохиолч өдөржингөө “залуу зохиолчид”-ын шүлгийг сонсож, өсөх ирээдүйтэй зохиолч тодруулах гэсэн боловч тэдний шүлэг нэг хэвийн загварт баригдсан, цаг үеэ ч дагадаг юм уу албархаг хуурай, санаанд нь ер үл тоогдож урам нь хугаран, буудалдаа очихоор гарах гэж байтал Догмид гэж өөрийгөө танилцуулсан нэгэн залуу “Би шүлэг бичээгүй болохоор баахан бэргээд өгүүллэгээ сая уншиж чадсангүй. Та зав гарвал буудалдаа миний бичсэн эдгээр өгүүллэгүүдийг уншиж зөвлөгөө өгнө үү” хэмээн уншихад тун гаргацтай, бага ангийн сайн багш юм уу хэн нэгэн онц сурлагатны хуулан бичлэг мэт угалзлуулан хичээнгүй бичсэн үг үсэгтэй нэлээд зузаан “цаас” гарт нь атгуулчихжээ. Тэгээд маргааш өглөө нь Догмид яаран очиход П.Лувсанцэрэн зохиолч түүнийг нүүр дүүрэн инээмсэглэлээр баяртай угтаж, хэдэн өгүүллэгийг нь тэнгэрт тултал магтан урам өгчээ. Тэгээд “Чи надад биш харин би чамд шавь ормоор байна шүү” хэмээн мишээж, урьд өдөр нь эхлэн бичигчдийн “бүтээлд” нэлээд урaм муутай байсан хүн чинь бүр сэргэчихсэн байсан гэдэг. Ёстой л нөгөө Ц.Дамдинсүрэн зохиолчийн “Балбар дархан” (1962) шүлэгтээ:

“Хахир говьд эрдэнэ бий

Хазгар өвгөнд эрдэм бий

Хар авдранд ном бий

Хамаагүй басаж болохгүй”

гэж уулга алдсан шиг говийн элс, шоpоо, хавpын хавсарганд нүдүүлсээр байгаад нүүр царай нь борлон харласан ч нүд, шүд нь гялалзcан хээгүй хөдөөх залуусыг ч басах юм биш байна. Говийн энэ хөрслөг олон залуусын дундаас эрдэнэ гялалзаж буйг оллоо хэмээн баярлахын дээдээр баяpлаcан гэдэг. Тийнхүү тэр хоёр ерөөлөөр учирч багш шавь болжээ. Хожим нь П.Лувсанцэрэн зохиолч “Би Догмидыг Дорноговиос олсон. Өөр хэнтэй ч хуваалцахгүй” гэж тунхагласныг Монголын бүх ахмад болоод залуу зохиолчид хүлээн зөвшөөрсөн билээ. Багш нь түүнд “Аймгийн сонинд ажиллах гэж яараад хэрэггүй. Хэл найруулга чинь амархан эвдэрнэ. Бас өгүүллэгээ нийтлүүлэх гэж бүү яараарай. Дахин дахин уншиж засан төгөлдөржүүл. Ц.Гайтав, Б.Явуухулан, Д.Гармаа гээд санхүү, эдийн засгийн мэргэжилтэй шилдэг зохиолчид цөөнгүй байна. Тэгэхээр санхүүгийн мэргэжил чинь зохиол бичихэд ер саад болохгүй шүү. Их дээд сургуульд орохоо жаахан азнасан ч гэмгүй. Гол нь “чимээгүйхэн“ бичээд бай, бичихээс сайн сургууль гэж байхгүй шүү” гэх мэтээр зөвлөсөн гэдэг.

Р.Чүлтэмсүрэн. “Залуу нас зуны шөнө шиг богинохон” номын 86-88 дугаар тал.