images

Доржпалам гэвш


 Одоогийн Төв аймгийн Бүрэн сумын харьяат, гэвш Доржпалам гэгч эм сайн барьдаг хүн байжээ. Төв аймгийн Эрдэнэсант сумаар дайрч гардаг засмал зам тавигдаагүй байхад, Бүрэн сум нь баруун аймгаас Улаанбаатар орох, буцах замын дэн буудал байлаа. Хүрээнээс хэсэг аянчин Ховд явах замд хөсгийн даамал өвджээ. Янз бүрийн эм тан ууж, өчнөөн эмч домчид үзүүлсэн ч засал авалгүй дордоод бүр нойр, хоолноос гарсан байна. Доржпалам гэвшид үзүүлбэл, нэг эмийн нэр хэлээд, уусан эсэхийг нь асуужээ. Өвдсөн эр:

   - Яг тийм эм ууж байгаа, нэмэр алга! гэсэнд, Доржпалам гэцэл:

   - Нэмэртэй дээ хө. Харин та аль нутгийн хүн бэ гэж лавлаж. “Баруун хязгаар Ховдынх” гэж цаадах нь хариулахад “Эмээ юугаар даруулж ууж байна вэ?” гэв.

   - Шөлөөр гэж аянчин хэлжээ. Өвгөн гэвш:

   - Зөв, гэхдээ та тариатай газрын хүн байна. Арвайгаар хөллөсөн