images

“Цэцгийн үнэртэй нутаг”


   UBS телевизийн “My Voice” шоуны шилдэг оролцогч, залуу дуучин Ц.Өлзийсайхан хамгийн анхны уран бүтээл нь  “Цэцгийн үнэртэй нутаг” дуу байжээ. Тэрбээр энэ дуугаа есдүгээр ангийн сурагч байхдаа дуулж цахим сүлжээнд олны хайрыг татаад байсан юм. Тэгвэл энэ дууг  “Эгшиг” студийн захирал Гантулга, яруу найрагч М.Цэрэнтогтох, хөгжмийн зохиолч О.Эрдэнээ нар хамтран бүтээжээ. Тэд Ц.Өлзийсайханы уран бүтээлийн эхлэлийг сайн чанартай хийхээр зорьсон гэдэг. Ямар дуу хийхээ сайтар ярилцсаны эцэст Ц.Өлзийсайханы төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Түнэл сумын тухай, өөрийнх нь саналыг харгалзаж ээжийнх нь уран бүтээлдээ оруулахаар шийджээ. Түнэл гэдэг нь вансэмбэрүү цэцэг шиг ховор үзэгддэг цэцгийн нэр ажээ. Иймд “Цэцгийн үнэртэй нутаг” хэмээн дуугаа нэрийджээ. Дуу ч цацагдсан даруйдаа олон хүнд хүрч, фм, радио, телевизүүдээс ч дууг нь нэвтрүүлж түгээх санал ирсэн ажээ.