images

“Чингис” шүлгийг бичсэнээс хойш бид хоёр ер уулзсангүй


   Д.Пүрэвдорж багш­тай холбоотой сайхан дурсам­ж олон бий. Энэ дундаас тэр болгон хүнд яриад байдаггүй нэг зүйл бий. 2007 оны арав­­дугаар сарын дун­­дуур багш бид хоёр хэдэн дуучинтай хамт Хэнтий аймгийн Дадал сум явсан юм. Бид оройхон очоод унтаж амарсан. Харин багш үүрээр “Төрөө миний хүү хоёулаа нэг гараад ирье” гэж байна. Багш хэлж байгаа болохоор би ч хувцсаа өмсөөд гараад очсон чинь мань эр том хүрээтэй, урд талдаа Чингис хааны зурагтай бүрх малгай өмсчихсөн зогсож байлаа. Тэгээд л “Хоёулаа нэг хүнтэй уулзана” гээд дагуулаад явсан. Тэгсэн харин мань эр Гурван нуурын дээхэн талд байсан Чингис хааны хөшөөн дээр очоод гурав тойрсноо “1962 онд Чингис шүлгийг бичсэнээс хойш бид хоёр ер уулзсангүй” гэж хэлж байж билээ. “Чингис” шүлгийг бичсэн яруу найрагч, тэр шүлгийн баатар хоёр 45 жилийн дараа уулзаж байгаа сонин учрал байсан даа. 

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Төрбат