images

“Гэрлэж амжаагүй явна”


   Уурхайчдын ажил хөдөлмөр, амьдралыг өгүүлсэн “Гэрлэж амжаагүй явна” уран сайхны кино 1981 онд бүтжээ. Найруулагч Ж.Бунтар уг киноныхоо дууны үгийг эхнэр П.Долгорсүрэндээ зориулж бичсэн байна. Тэрбээр ханилаад удаагүй эхнэртээ “Гэрлэж амжаагүй явна” дууны шүлгийг чамд зориулж бичсэн юм шүү” гэж хэлсэн гэдэг. Улмаар тус киноны Цолмонгийн дүрд эхнэрээ тоглуулжээ. Харин киноны хөгжмийн зохиолчоор Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангал ажиллаж, дуучин Б.Бадар-Ууган анх дуулж олонд хүргэсэн юм. Үүнээс 37 жилийн дараа дуучин С.Жавхлан Шарын голын уурхайн уулан дээр дуулж, клипэнд нь киноны хэсгээс оруулсан байдаг. Харин 2018 онд Дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин, Гавьяат жүжигчин Д.Гүрсэдийн хүү Г.Тулга дахин дуулж, ард түмэнд хүргэжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Ж.Бунтар нь "Элбэг дээл", "Гарьд магнай", "Ирж яваа цаг", "Галын урсгал", "Давааны цаана даваа" зэрэг киног найруулсан юм.