images

Аравдугаар Богд ангидаа


   The New York Times” сонин өчигдөр Монголын X Богд Жавзандамба хутагтын талаар дэлгэрэнгүй өгүүлэл нийтэлжээ. Өгүүллийг тус сонины сурвалжлагч Дэвид Пийрсон Монголд ирж бэлтгэсэн бөгөөд олон сонирхолтой гэрэл зураг нийтэлсний дотор гэрэл зурагчин С.Хасарын авсан ийм нэгэн фотог оруулсан байна. Өнгөрөгч есдүгээр сард хүүгийн сургууль дээрээ байх үеийг буулгасан энэ зургийг нийтлэхдээ “The New York Times” сонин “Хүүгийн зургийг авахдаа ээж Н.Мөнхнасангаас нь зөвшөөрөл авсан” хэмээн тэмдэглэжээ.