images

“Би үнэний дуу хоолой”


   Монгол улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарын Урлагийн их наадмын зохион байгуулагчид салбарынхаа сүлд дуутай болох санааг гаргаж уран бүтээлчдэд хүсэлт тавьж байв. Үүний дагуу МУСГЗ, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар, хөгжмийн зохиолч Б.Чинбат нар "Би үнэний дуу хоолой” дууг хамтран бүтээжээ. Харин дууг нь "Sweetymotion” хамтлаг, Б.Чинбат нар хамтран дуулсан байна. Мөн хөгжмийн найруулагчаар нь "Pro Sounds” студийн хөгжмийн найруулагч Рагу Раман ажиллаж, "Dual Zet” студид дүрсжүүлжээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тогтоолоор 2014 онд сэтгүүлчдийн сүлд дууг "Сэтгүүлчдийн сүлд дуу” хэмээн баталсан байна.