images

7000


   Италийн хамгийн өмнөд захын Лампедуза арал дээр сүүлийн 24 цагт 7000 гаруй цагаач иржээ. Тунис улсаас 113, Италийн эх газрын өмнөд Сицили арал хүртэл 205 километрт байдаг энэ жижиг арал нь Италид амьдрах эрх олж авах, мөн тус улсаар дамжин Европ тивийн гүнд нэвтрэх гэсэн цагаачдын хувьд эхний буудал юм. Лампедуза арал дээр ойролцоогоор 6500 хүн оршин суудаг. Италид далайгаар энэ жил Африкийн гол төлөв Судан, Өмнөд Судан, Эритрей улсуудаас 120 мянган цагаач иржээ.