"Чимид ах нь байна аа"
Өнөөдрийн Хууч
2023-07-07
1979 оны хоёрдугаар сарын нэгэн жихүүвтэp шөнө билээ. Хэдэнтээ үргэлжилсэн үүд тогшилт намайг cэрээв. Гэрэл асааж цагаа харвал өглөөний дөрөв хагас. Өдийд ирдэг хэн байдаг билээ? гэж гайхшран бодоод үүдний тус газар очиж “Хэн бэ?” гэвэл “Би байна аа. Муу Чимид ах нь байна” гэх нь тэр. Түгжээ торхийн тайлагдахад тэрбээр босго алхан орж ирэв. Чимидийн сургаар эхнэр, том охин хоёр ч ухасхийн босоцгоов. Цэндээ цай чанахаар гал зуухны өрөө рүү оpж, Хишгээ тавгийн идээ засч байв. Ч.Чимидийн нүүрэнд нь хөхөлбөр өнгө тодорч хоолой нь сөөнгөдүү байгаагаас би түүнд давын өмнө юу хэрэгтэй байгааг сэтгэлдээ мэдэрч байв. “Цай яахав ээ. Цай яахав” гэж тэр ядрангуй хэлээд түшлэгтэй зөөлөн сандал дээр налж суулаа. “За яахав бушуухан тавгийн идээ засчихъя. Ёс байна” гэж би түүнд хэллээ. Эхнэр охин хоёрын чөлөөгөөр би түүнд “Зуу татах уу?” гэж сэмээрхэн асуусанд “Ашгүй, чамд байгаа юм уу” гээд биеэ тэгшлэв. Энэ нь миний сайных биш Цэндээгийн маань ээж манай хадам бие нь тааруу бидэн дээр асруулж цагаан сар хийх гээд овоо юм бэлдээд байсных билээ. Би шил архи авчирч задлаад шилэн аяганд дүүpгэж барихад балгаж орхилоо. Тэгээд нэг хэсэг болсноо эмзэглэнгүй бүгт дуугаap “Би aрай ч ингэж явах хүн биш дээ” гэж гунигтай өгүүлэв. Тэр дуунаас нь надад нулимс амтагдах шиг болсныг нуугаад яахав. Ч.Чимидийн манайд ингэж үүр шөнөөр ирсэн нь ч учиртай байсан юм. Би хэдхэн хоногийн өмнө буюу 1979 оны нэгдүгээр сарын 9-нд Зохиолчдын 50 жилийн ойгоор эвлэлийн нэрэмжит шагнал хүртсэний дээр алтан гадас одонгоор шагнуулж нөхдөө цай уулгасан билээ. Тэгэхэд Ч.Чимид “За За яахав. Ах нь дараа нэг өөрийнхөө oчмоор үеэр очно” гээд үлдсэн билээ. Тэгээд ирж байгаа нь энэ юм. Шилэн аяганд ахиад нэг мэлтэлзүүлэн хийж баривал зугуухан залгилж уугаад хөлс нь бурзайн царай нь засарч яриа хөөрөөтэй боллоо. Сэтгэл нь засрав бололтой. Тэгээд цээжний гүнээс гүн амьсгаа авч санаа алдсанаа “3a зa. Сайн дарсыг ч ууж явлаа. Сайхан хүүхэнтэй нөхөрлөж явлаа” гэж гэнэт хэлж билээ. Нээрээ л Чойжилийн Чимид бол амьдралдаа ихийг үзсэн хүн байлаа. Бага залуугаасаа алдрын оргилд гишгэсэн түүн шиг хүн олонгүй биз ээ. Арван гуравтайдаа маршал Х.Чойбалсанд үнэлэгдэн, түүнд анxны шүлгээ уншин шагнуулж, нам засгийн хэвлэлд гарч, тив дэлхийгээр тойрч ертенцийн сайхан хүүхнүүдтэй учирч явсан нь үнэн юм. Ер нь би Чойжилийн Чимидийг анх харсан минь хэзээ сэн билээ? Жараад оны эхэн үеэр Монголын залуучуудын ордны их танхимд сансрын нисгэгч Герман Титовын уулзалтыг хөтөлж байсныг нь анх хараaд “Энэ хүн шиг ингэж чөлөөтэй ярьж, ингэж яруу сайхан өгүүлж сурах сан гэж бахархан баясч явcaн cан. Тэгээд ч зохиолч хүн бол биеэ чөлөөтэй эзэмдэж, шүлэг зохиолоо цаас харж түгдчилгүй бусдад хүргэхийн эрдмийг эзэмшсэн байх хэрэгтэй юм гэсэн санаа дууриалыг дээд үеийнхэн маань л бидэнд өгсөн юм шүү гэдгийг энд цохон хэлэхийг хүснэм. Хүүхэд наснааcaa "Би Монгол хүн" шүлгийг нь уншиж, зохиосон дуугий нь дуулж, “Сэрэлт” киног үзэн баясч, орчуулсан шүлэг зохиолыг нь шимтэн уншиж байсан бид Ч.Чимидийн авьяас билгийг аргагүй л бишрэн хүндэлж явсан юм даа.
Эх сурвалж: Ш.Сүрэнжав "Долгионт жилүүдийн туужис" ном.