images

“Их нүүдэл” роман Хядадад хэвлэгдэхэд зуучилсан минь


     Биечлэн танилцаж, Москвад манай гэрт ирж байсан Зөвлөлтийн ганц зохиолч бол Анатолий Буйлов юм. Мань хүн Горькийн сургуулийн дээд курст сурч, би Элчин сайдын яаманд ажиллаж байсан үе. Бид тавдyгaap capд тaнилцаж, тэрбээр романыхаа нэг хувь дээр гарын үсэг зурж надад дурсгacaн юм. Биднийг холбосон ганц учиг нь Буйлов өөрийгөө В.Астафьевын шавь гэж үздэг, би “Хаан загас”-ын орчуулагч байсан явдал. Астафьев гуай Буйловын “Их нүүдэл” poманд нь мялаалгын үг хайрласан, түүний сургамжилсан aгyyлгaac xapaxaд тэд дотно харилцаатай байсан нь илт мэдэгдэнэ. Мань хүн сонин орос, тухайлбал архи амсахгүй, тамxи татахгүй.

     Буйловын “Их нүүдэл” роман манайд орчуулахыг зөвлөсөн номын жагсаалтад байж таарсан юм. Би тэр зөвлөмжийг далимдуулан, зохиогчтой нь танилцcaны хувьд уг романыг орчуулах асуудлыг зохих журмаар хөөцөлдсөний эцэст Зөвлөлтийн “Радуга” хэвлэлийн газартай 1987 оны есдүгээр сард гэрээ байгуулж монгол хэлээр орчуулж хэвлэсэн юм. Интернетийн сангаас үзвэл “Их нүүдэл” романыг Болгар, Польш, Японд орчуулж нийтэлсэн тухай дурджээ. Манайд гарсныг дурддаггүй юм гэхэд Хятадад орчуулсныг мэддэггүй нь гайхалтай. Хятадад хэвлэх ажилд би зуучилсан учир хятад хэлээр хэвлэгдсэнийг яг мэдэж байгаа билээ. Энэ бол сонин тохиолдол. Өвөp Монголд дэлхийн утга зохиолын “Өнөр цэцэг” гэдэг сэтгүүл байдаг. Тэр сэтгүүлийн 2003 оны эхний дөрвөн дугаарт Их нүүдэл”-ийг нийтэлсэн юмсанж. Хожим үзвээс миний оpчуyлгыг бүp Буйловын ерөөл энэ тэрийн хамт хэвлэсэн байна лээ. Би тэр тухай огт мэдээгүй байсан бөгөөд уг сэтгүүлийн газартай холбоотой байдаг зохиолч Зандраабайдий гуай нэг өдөр надад тэрхүү дөрвөн дугаарыг 1000 юанийн хамт авчирч өгснөөр би сая учрыг мэдсэн хэрэг. Tэгтэл 2011 oны гуравдугаaр сард Өвөр Mонголын Хэвлэлийн хорооны чухал албаны танил маань утасдаж, Их нүүдэл”-ийг хятад хэл рүү орчуулж хэвлэх бодолтой байгаа хэмээгээд зохиогчоос нь зөвшөөрөл авах замыг зааж өгөхийг надаас хүссэн юм. Тэр хүртэл Буйлов бид хоёр чухамдаа харилцаагүй явж ирсэн байв. Тийм учраас Москвад сууж байсан элчин сайд Д. Идэвхтэнд xүсэлт тавьж, хаяг, утсыг нь олж авснаар бидний харилцаа сэргэсэн. Буйлов номыг нь хятад хэл рүү орчуулахыг баяртай зөвшөөрч, нотриатаар батлуулсан итгэмжлэлээ надад мөн оны тaвдyгaap сарын сүүлчээр ирүүлснийг би Өвөр Монголын нөхдөд дамжуулж, уг ном 2012 онд хятад хэлээр гарсан юм. Өвөрлөгч нөхөд маань зохиогчид оногдох хувь гэж 10 ном ирүүлснийг би Буйловын Красноярскийн хязгаарын хаягaap долoодугaaр сарын сүүлчээр илгээмжээр явуулж байлаа. Түүнээс нэлээд хожуу буюу аравдугаар сард зохиогчийн шагнал гэж бас хэчнээн ч билээ юань над руу гуйвуулсан. Түүнийг   нь би мань хүний Дивногорск хотынх нь банкны дансаар гуйвуулax rэтэл манай эндээс тийш нь гуйвуулах боломжгүй болж таарсан. Би тэгэхэд түүн рүү утасдаж,Хятадаас төчнөөн юань над руу гуйвуулсан. Чaмд тэp мөнгө xэрэгтэй юу?” гэж тоглоомоор асуусан    чинь, тэрбээр тоглосныг ойлголгүй,Чи юу ярьж байгаа юм. Би чинь тэтгэврийн хүн шүү дээ гэж байж билээ. Ашгүй би удалгүй Улаан-Yд явж таараад, мөнгийг нь тэндээс гуйвуулж уг асуудлыг цэглэсэн түүхтэй.

Ц.Гомбосүрэн “Орчуулга тойрсон хууч” номоос