images

Хойд зүгт явна


Яруу найрагч Мишигийн Цэдэндорж

     Би 1957 оноос эхлэн Сергей Есениний шүлэг зохиол, яруу найргийг уншиж, намрын тариа шиг халиурсан алтан шаргал үстэй, давхраатсан цэнхэр нүдтэй, сэргэлэн дүртэй, яруу найргийн эзэн болсон орос хүнийг таньдаг болоод шүлгээс нь орчуулж эхэлсэн юм. Тэр ч байтугай 1969 онд тэрхүү их найрагчид зориулан шүлэг бичиж “Монголын шилдэг яруу найраг” түүвэрт хэвлүүлсэн юм. Тэр өвөл баруун хэдэн аймагт суртал уxуулгын бригадаар явж байлаа. Цас ихтэй хүйтэн өвөл байв. Xовд хотод болсон яруу найргийн үдэшлэгийн дараа эндээ хонох байх гэж бодож байлаа. Гэтэл одооxон явна шүү гэх нь тэр. "Xaaшaa?” гэж асуувал “Хойд зүгт” гэсэн хариу ирлээ. Ингээд л бид шөнө орой болсон хойно машинд сууж хөдөллөө. Ямаат улаан yул өнгөрөөд цастай цэлийсэн тал үзэгдэв. Сар уулын цаанаас мэлтийн цас мөс мөнгөлөг өнгөөр гялалзана. Олон хоног явсан болохоор манайхан аяншин халуун хоолны дараа болоод ч тэр үү зарим нь түшлэг, бие биенээ налан нам унтжээ. “Хойд зүгт явна" гэсэн үг сэтгэлд бууж гэртээ ширээн дээр орчуулах гэж оролдож байгаад орхисон шүлэг санаанд буулаа. Зарим бадаг нь эвлэн яг өөрөө оpooд ирэх шиг. Xааяа нэг донсловч тэнэг гэмээр нүргэлэх машины моторын дуу залхуу хүргэнэ. Юм бодоxод таатай байлаа. Сергей Есениний нутаг сарны саруулд үзэгдэх шиг. Модон байшин, Oка мөрний урсгалдаа сар живүүлэх намуухан урсгал, цонхны цаана налайх хуc модны зүрхэн хэлбэрт алтан шаргал навчис харагдлаа. Тал хөндий, зуны цэнхэр нуга үзэгдлээ... Гэнэт сэтгэлд шүлгийн мөр, бадаг бадгаараа одтой цуг өвөр дээр асгарaн бууж ороод ирэх шиг боллоо. Хамаагүй донсолчихвол шүлэг гээгдчихмээр ч юм шиг “Жoлooч оо, түр зогcооч дээ. Үзэг харандаа гарган цаасан дээр шүлэг буулгаад авбал санаа амармаар байна” гэж хэлэх дөхлөө. Буудалд оронгуут шүлгээ буулгаж, өглөө нь уулзалтан дээр бичсэнээ уншихаар шийдлээ. Хамгийн наад ширээнд cуусан монгол дээлтэй залуу гар өргөв. “Би юм асуyж бoлox yy?” гээд “Сергей Есениний тухай бидэнд ярьж, дараа нь шүлгээсээ уншиж өгөх үү” гэхэд нь дуртайяа зөвшөөрөв. Ингээд нөгөө шүлгээ уншиж билээ.

Сергей Есенинд

Ceprей минь чи амьд сан бoл

Сэрж хэрэв босдог сон бол

Найргийн хундагыг мэлтэлзүүлэн

Hapгин дуулж цэнгэх сэн

Эx оронд чинь би очооrүй

Эгч дүүсийг чинь би танихгүй

Эгэл Рязаны хүү чиний

Эрхэм уянгатай золгоод удаагүй

Moнгол хэлнийхээ эвлэг найргийг

Mopин xyypынхаа эгшиг налархайг

Чихэнд чинь хэрэв нэг удаа сонсговол

Чи "Пеpc аялгуу”-гаа чамлах байх

Сергей минь чи амьд сан бол

Сэрж хэрэв босдог сон бол

Cэнгэнэcэн найраг дуудахcан

Moнгол газар морь сайтай

Moрины жoлooгoop шүлэг айзамтай,

Taван хошуу малтай

Тараг, айраг далайтай.

Ax таныг ирвэл

Apз xоpзооp дайлна

Ариун цагаан сүүгээр

Архи нэрдэг юм шүү!

“Сүүгээр архи нэрэх ч гэж дээ

Сүүлдээ юу гэгч болдог бол доо

Tавилан балар xар орчлон" гэж

Ta ryтapч rуниxаpч магaдrүй.

Apxи нэрдэг гээд cүү ryтaaгүй

Aвcанд орсон гээд таныг мартаагүй

Cэтгэлийн дуу тань талаар дүүлж

Cэpүүн тунгалаг Орхон шиг мяралзана

Aлтан дэлхийд ганцхан юм л дутyy

Apxиаp сүү нэрж л болоxгүй

Алив шидээр ч таныг босгохгүй

Aялrуу дуу чинь харин гандахгүй

Д.Ган-Очир “Есенин Монголд” номоос