images

Явуухулан


     "Хар ус нуурын шагшуурга", "Би хаана төрөө вэ?" зэрэг алдарт шүлгийг зохиосон их найрагч Бэгзийн Явуухулан анх Ялгасан гэгээнтний хайрласан Явахаланбуу гэдэг төвөд нэртэй байжээ. Гэсэн хэдий ч тэр багаасаа Эвийхалаг, Эвийхалан гэж дуудуулж өссөн бөгөөд анхны шүлгүүдийнхээ ард тэр үеийн маягаар нэрээ оросжуулан Б.Иванкалан гэж бичдэг байсан гэнэ. Ийн бичсэнийг нь яруу найрагч Д.Сэнгээ "Чиний нэрийг уншигчид монгол хүнийх гэх үү, орос хүнийх гэх үү?” хэмээн шүүмжилсэнд тэрбээр өөрөө өөртөө Явуухулан гэдэг нэр өгчээ.

Эх сурвалж: Үндэсний “Тойм” сэтгүүл.