Яруу найрагч Б.Энхтуяа швед хэлээрх шүлгийн номоо Элчин сайдын яаманд дурсгажээ
Дэлхий дүүрэн монголчууд
2024-05-22
Монгол, Шведийн найрамдалт харилцааны 60 жилийн ойг тохиолдуулан тус улсад аж төрдөг яруу найрагч Б.Энхтуяа шүлгийн номоо Монголын Элчин сайдын яаманд дурсгалаа. Тэрбээр “Under svensk himmel” буюу “Шведийн тэнгэр дор” шүлгийн түүврээ өнгөрөгч гуравдугаар сард Шведийн зохиолчдын “Författares Bokmaskin” хэвлэх үйлдвэрт хэвлүүлжээ. Монгол, швед хэлээрх 17 шүлэг багтсан номын зургийг зураач, уран хайчилбарч Сандагдоржийн Төрбурам бүтээсэн байна. Б.Энхтуяа анх 2018 оны нэгдүгээр сард “Österlands vind” буюу “Дорнын салхи” шүлгийн хамтарсан түүврийг швед хэлнээ орчуулан гаргасан юм. Уг түүвэртээ өөрийнхөө “Шведийн тэнгэр дор”, Д.Нямаагийн “Миний ертөнц”, С.Төрбурамын “Тэнгэрийн улирал” бүтээлийг багтаажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.