Монгол ертөнцийн гурав Францад хэвлэгдэв
Чихэнд чимэгтэй
2023-09-08
Монголын зохиолчдын бүтээлийг франц хэл рүү хөрвүүлдэг орчуулагч Р.Мөнхзулын ээлжит бүтээл Парист хэвлэгдэн гарчээ. Энэ удаа тэрбээр Тангадын Галсан, Жалайр Д.Батбаяр нарын “Монгол ертөнцийн гурав” номыг франц хэл рүү орчуулсан нь “Sagesse de Mongolie. Triade mongoles” нэрээр хэвлэгдсэн байна. Уг номыг “Borealia” хэвлэлийн газар эрхлэн гаргасан бөгөөд тус хэвлэлийн газар өмнө нь монгол зохиолчдын хэд хэдэн номыг франц хэлээр гаргасан юм. Р.Мөнхзул мөн өмнө нь Д.Нацагдорж, С.Эрдэнэ, Ц.Доржготов, Б. Догмид, Д.Намсрай, П.Батхуяг нарын 16 зохиолчийн 22 шилмэл өгүүллэг бүхий “Хүрэл зүрх” түүвэр, Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, Л.Өлзийтөгсийн хүүрнэл зохиолын “Аквариум”, амьтдын сэдэвт зохиолын “Чонын улиан буюу монгол бусад өгүүллэгүүд”, яруу найргийн "Шөнийн гялбаан, Шөнийн хэлтэрхий" зэрэг зургаан номыг франц хэлээр орчуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.