“Тунгалаг Тамир” романыг франц хэлээр хөрвүүлнэ
Чихэнд чимэгтэй
2023-08-16
МУИС-ийн Эрдмийн их танхимд “Монголын уран зохиолын харилцаа холбоо: Уламжлал, өнөө үе” олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр өдрийн турш үргэлжилж буй. Тус хуралд Орос, Япон, Хятад, Франц, Чех зэрэг зургаан орны 70 гаруй монголч эрдэмтэн судлаач оролцож, судалгаа шинжилгээний үр дүн, бүтээл туурвилын ололт амжилтыг танилцуулж байгаа юм. Энэ үеэр Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монголын 20 дугаар зууны шилдэг роман “Тунгалаг Тамир” романыг франц хэлнээ орчуулах, Хятад улстай сонгодог болон орчин үеийн шилдэг 100 бүтээлийг харилцан орчуулах, тавдугаар сард олон улсын яруу найргийн форумыг зохион байгуулж Монголын яруу найргийн антологийг гадаадын зарим оронд хэвлэн нийтлэх зэрэг хэлэлцээрүүдийг хийжээ. "Тунгалаг Тамир" роман нь орос, чех, румын, болгар, вьетнам, солонгос, япон, хятад зэрэг гадаадын найман хэлээр орчуулагдсан билээ. Харин франц хэлээр орчуулах ажлыг эхлүүлснийг өнгөрөгч тавдугаар сарын 19-21-нд Улаанбаатар хотноо болсон "Улаанбаатар" олон улсын яруу найргийн форумын үеэр албаныхан хэлж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.