images

Эрдэмтэд 46 мянган жил “унтсан” өтийг сэрээжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-08-04


   Германы Макс Планкийн хүрээлэн, ОХУ-ын Эсийн биологи, генетикийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтран мөнх цэвдэгт 46 мянган жил байсан өтийг амилуулжээ. Хүрээлэн буй орчны таагүй нөлөөнөөс өөрийгөө хамгаалж бодисын солилцоогоо түр зогсоодог организмууд байгальд байдгийг шинжлэх ухаан хэдийнэ тогтоосон бөгөөд ийм нөхцлийг криптобиоз гэж нэрлэдэг. Нематод хэмээх энэ төрлийн өтийг криптобиозийн нөхцөлд 40 жилээс илүү байж чадахгүй хэмээн өмнө нь үзэж байжээ. Уг өтийг агуулж байсан мөс, ургамлын дээжийг Хойд туйлын далайн эргийн цэвдгээс авч радио нүүрстөрөгчийн аргаар шинжилсэн байна. Улмаар дулаан, идэш тэжээлийн  тохиромжтой орчин нөхцлийг бүрдүүлсний үр дүнд өт хэвийн амьдарч эхэлжээ. Эрдэмтэд одоо ийм төрлийн амьтад криптобиозийн нөхцөлд хамгийн дээд тал нь ямар хугацаагаар байж чадахыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд амьд организмын эд эсийг урт удаан хадгалах аргыг нээхэд тустай юм.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.