images

"Чиний зураг"


     1994 онд Монголд хит болж байсан дуунуудын нэг бол “Чиний зураг” мөн. Энэ бол дуучин Л.Байзадагийн анхны дуу бөгөөд үүний дараа “Танилцья охин минь” дуугаа гаргаж залуучуудын дунд "од" болж байв. "Чиний зураг" дууны аяыг "Айзам 2" хамтлагт байсан “Элькондор” хамтлагийн гитарчин Б.Жаргалсайхан “Айзам” хамтлагаас авсан бол үгийг нь Б.Цог бичжээ. Тэр үед энэ дуу Л.Байзадад ая, дахилттайгаа ирсэн байна. Түүнд нь тааруулж Б.Цог арван жилийн төгсөлтийн зургаа харж буй дурсамжийг өгүүлэх бадгууд нэмж бичжээ. Ингээд клип хийхдээ аравдугаар ангиа төгсөж буй хүүхдүүдийн зургийг өдөржин авсан гэдэг. Тэр ч утгаараа энэ дууг 2000 он хүртэл төгсөх ангийнхны хонхны баяраараа дуулдаг дуу байжээ. Энэ дуугаа Л.Байзада гурван янзаар дахин дуулсан юм.

Эх сурвалж: ""25 дугаар суваг" телевизийн "Дуу төрсөн түүх" нэвтрүүлэг