images

Дapлан Банди


Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын өндөр настан Б.Дамдинсүрэн гуайн хууч

     Урьд Сэлэнгийн Жанжин гүний хошуу тамгын газар гэж байлаа. Тэнд би багадаа бичээч хийж байсан юм. Тэгэхэд тэнд Дарлан Банди гэдэг өвгөн галч байлаа. Даргар ханxaр биетэй учраас Дарлан гэдэг хочтой болсон юм. Тэр өвгөн галч өдөр турш гал тогooны ажил хийгээд, шөнө турш мөргөл хийдэг. Амрах, унтах гэж бараг байдаггүй. Тамгын бичээч бид нар түүнээс асууна: “Өвгөн гуай, та яах гэж ийм их мөргөл xийдэг юм бэ? Биеэ жаахан амраавал дээргүй юу?” гэхэд “Иш, дүү нар минь. Би залуудаа их нүгэл хийж явсан хүн, мөргөл хийж нүглээ жаахан хөнгөрүүлэхгүй бол болохгүй” гэдэг байв. “Та ямар нүгэл хийж явcaн юм бэ?” гэхэд “Иш, дүү нар минь. Алиныг ярьж гүйцэх вэ” гэнэ. “Тэр нүгэлт явдлынхаа нэгийг ч гэсэн ярьж өгөөч” гэж бид уйдсан залуус гуйхад тэр нэг ийм зүйлийг ярьсан юм.

     “Би урьд хулгайч байсан юм. Одоо нуyгаад яах вэ. Тэгэхдээ эхлээд би хаяагаа хадардаг муу хулгайч байсан юм. Урьд энэ Намнангийн хүрээн дээр нэг баян лам байдаг байлаа. Нэр нь Чойдог гэдэг. Түүний харамч харгисыг нь амьтан гайxдаг байв. Би ядуу хүн. Түүнээс жaaxaн юм авч амьдаръя гэж бодоод нэг зуны шөнө байшинд нь сэмхэн орчихлоо шүү. Хамаг үнэтэй нарийн юмаа хийсэн нэг авдрыг нь суллачихлаа. Аз болоход хэнд ч мэдэгдсэнгүй, аятайхан авч чадлаа. Тэр юмыг гэртээ аваачиж далд хийгээд цувуулан зарж иддэг байлаа. Хөгшин эхтэйгээ хоёулаа хоол унд элбэгтэй, цатгалан байдаг боллоо. Нэr сайн гyтaл ч аваад өмсчихлөө. Нэг жил өнгөрөхөд юм ч шувтрах шахлаа. Хэдэн мөнгөн шахуургатай нэг сайхан суман ташуур үлдлээ. Тэмдэгтэй содон эд болохоор түүнийг зарж болохгүй гэж бодоод хадгалж байсан юм. Гэтэл нэг хүн их үнэ өгөөд байхлаар тэсэлгүй зарж орхив. Яадаг бол гээд айж л байсан. Удалгүй юмны эзэн лам өнөөх ташуурыг барьчихсан, түүнийг худалдаж авсан залууг дагуулаад манайд ороод ирлээ. За бүр ч харлалаа. Би бас юм зувчуулж сураагүй, залyy бaйсaн юм. Тэр лам “За чи хүүхээ, энэ ташуурыг хаaнаас авсан бэ? Ноднин жил би авдартaй юмаа хулгайд ухуулахдаа энэ ташyурыr xамт алдсан юм” гэж байна. Би жаахан сандарч байгаад “Чин вангийн хошууны Батхүү гуайгаас авсан” гээд худал хэлчихэв. Чин вангийн хошуунд Батхүү гэж нэг баян хулгайч сайн эр байдаг гэж дам дуулсан юм. Түүнийг огт зүс үзээгүй, танихгүй хүн шүү дээ. Сандраад нэг удаа ч гэсэн холын хулгайч хүний нэр барьж мултрах гэсэн юм.

Үргэлжлэл бий...

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Аман зохиол судлал” цувралын 1969 оны дугаараас