images

“Насны ганцхан хань”


     Яруу найрагч Д.Амгалан, хөгжмийн зохиолч Р.Ганбат, дуучин Д.Хишигбаяр нар 1991 онд “Насны ганцхан хань” дууг хамтран зохиожээ. Энэ дуу яаж төрсөн тухай түүхийг Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал дууны дарга Д.Хишигбаяр “Би 1990 онд Чех улсад хувийн ажлаар явж ирснийхээ дараа Р.Ганбат удирдаачтай уулзтал Д.Амгалан гуайтай нэг өрөөнд хоёулаа дуу хийгээд сууж байлаа. Сонирхсон чинь Отгонбаяр гэдэг дуучнаар дуулуулахаар биччихсэн байна. Тэгэхлээр нь "Үгүй ээ наад дууг чинь би дуулах ёстой. Би дуулъя" гэж байгаад дуулчихсан юм. Би чинь их муухай юм хийсэн хүн шүү дээ” хэмээн хуучилсан байна. Улмаар тэдний уран бүтээл гарсан даруйдаа “Морин хуур” наадамд тэргүүн, дэд байр эзэлжээ. Тэрбээр энэ тухайд “Хүнд одтой тийм зурвас үе тохиодог юм билээ. Нэг жилд 6-7 уралдаанд орж, нэг уралдааны хоёр ч байрт шалгарч байлаа” гэжээ. “Насны ганцхан хань” дуу бол ханьтай ижилтэй хүн бүрт зориулсан дуу юм.