images

“Take me to your heart”


     “Take me to your heart" бол Данийн зөөлөн рок болон поп рок урсгалын “Michael Learns to Rock” хамтлагийн 2004 онд гаргасан ковер дуу билээ. Тус хамтлагийг анх 1988 онд байгуулсан ч хэсэг завсарлаад дахин "MLTR" нэрээрээ уран бүтээлээ туурвиж эхлэхдээ энэ дууг дуулжээ. Мөн энэ хамтлаг дани бус англи хэл дээр уран бүтээлээ гаргадгаараа онцлог юм. Тэд “Take me to your heart” дууг дуулснаар 2006 онд “Оны хамгийн их татагдсан дуу” шагнал хүртсэн аж. Учир нь тус дууг зургаан сая хүн төлбөр төлөн татаж авчээ. Энэ дууны жинхэнэ хувилбар нь 1993 онд гарсан Хятадын хит цуврал "Goodbye Kiss" киноны дуу юм. Тухайн үед Хонконгийн дуучин Жэки Чун тус дууг дуулж “The Goodbye Kiss” цомогтоо оруулжээ. Тиймээс энэ дуу аль хэдийнээ Хятад, Хонконг, Тайвань, Тайланд, Вьетнам, Сингапур, Малайзад алдартай болсон байв. Тухайлбал, 1993 онд Жэки Чуны цомог таван сая гаруй хувь борлуулагдсаны 1.3 саяыг нь зөвхөн тайваньчууд авсан байдаг. Улмаар Хятадад хууль ёсны хуулбар нь 2.2 сая хувь борлуулагдаж байв. Мөн 1994 онд Малайзын анхны англиас өөр хэл дээрх хит дуу болсон билээ. Дууны хятад хувилбар нь “Wen Bie” гэсэн нэртэй.