Ренесанс
Өнөөдрийн Нэр
2023-02-27
Энэ бол Баянхонгор аймгийн Заг суманд үйлдвэрлэдэг үзэмтэй ааруул. Уг бүтээгдэхүүнийг "Буянт Наран Уул" компани савлахдаа Аарцтай Ренесанс гэсэн нэр өгчээ. Тэгвэл энэ нэрний Ренесанс гэдэг үг нь дундад зууны үеийн Европын соёл, урлагийг шинэчлэн сэргээж шинэ соёл урлаг бий болсон эрин үе гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Сэргэн мандалт буюу Ренесанс нь франц хэлний “Renaissance”, итали хэлний “Rinascimento” гэдэг үгний “Ri” — “дахин” буюу “шинээр төрөн бий болсон” гэсэн утгатай юм. Уг эрин үе 14 дүгээр зууны эхээс 16 дугаар зууны сүүл үе хүртэл үргэлжилсэн гэж судлаачид үздэг бөгөөд 17 дугаар зууны эхний хэдэн арван жилүүдэд Англи, Испанид үргэлжилжээ. Сэргэн мандалтын үеийн онцлог шинж чанар нь соёл урлагийн нийгмийн шинж ба “ертөнцийн төвийг хүн гэж үздэг” сургаал байсан аж. Тухайлбал энэ үед хамгийн түрүүнд хүн, хүний үйл ажиллагааг онцлон судалсанд оршино. Мөн түүнчлэн эртний соёл урлагийг судлах болж түүний “сэргэн мандалт”-ийг уялдуулсан тул ийнхүү нэрлэж томъёолжээ.