images

“Bridges over troubled water”


     Америкийн фолк рок урсгалын алдартай хамтрал болох Саймон, Гарфункел нар 1969 оны хавар тав дахь цомгийн дуунуудаа бичиж байв. Тэр үеэр Саймон хөгжимчин Ал Күүперээс хуучны “Swan Silverstones” цомгийг зээлж авчээ. Тэр цомгоос сайн мэдээний бүлгэмийн “Oh Mary don’t weep” дууг дахин дахин сонсох зуураа гоцлол дуучин Жетерийн “Хэрэв чи миний нэрэнд итгэвэл гүн усан дээгүүрх гүүр чинь больё” гэх мөрийг санав. Шуудхан л гитараа шүүрэн авч, энэ зураглалыг дотроо дүрслэн өөрийн шинэ дуугаа бичиж эхэлжээ. Тэр дуугаа өчүүхэн, ядарч туйлдсан мэтээр эхлүүлэв. Учир нь, Саймон Нью-Йоркод байрлан ийнхүү дуу бичиж байхад Гарфункел Мексикт кинонд тоглож байлаа. Энэ бүхэн Саймонд хаягдсан мэт санагдсан тул ийн эхлүүлсэн аж. Эцэст нь, Саймоныг Лос-Анжелест байхад нь Гарфункел холбогдоход дууныхаа демо хувилбарыг сонсгожээ. Ингээд 1969 оны наймдугаар сард хөгжим бичих ажилдаа оров. Тэдний продюссер Рой Халее холливүүдийн алтан гурвал гэгдэх бөмбөрчин Хал Блэйне,  басс гитарчин Жое Осборн, төгөлдөр хуурч Ларри Кнечтел нарыг цуглуулжээ. Хожим Ларри Кнечтел хөгжмийг гитараас төгөлдөр хуур руу хөрвүүлэх хүндхэн сорилт байсан талаар дурдсан байдаг. Саймон энэ дууг христын биш христийн дуу байлгахыг хүсч байсан бөгөөд үүнийг бяцхан залбирлын дуулал болно гэж бодож байсныг нь Гарфункел хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам “Энэ том дуу байх ёстой” гэжээ. Тиймээс Саймон гуравдугаар бадгийг нь бичих хэрэгтэй болов. Гэнэтхэн эхнэр нь анхны буурал үсээ үзээд бухимдсныг санаж “Sail on, silver girl хэмээн бичиж эхэллээ. Тэд 1969 оны 8 сард "Bridges over troubled water" цомгийнхоо хэд хэдэн дууг цацаж, бяцхан аялан тоглолт хийсэн юм. Гэтэл 11 сарын нэгэн үдэш Гарфункел "Энэ бол бидний шинэ дуу Bridges over troubled water" хэмээн зарлачихав. Ингээд 1970 оны 1 сарын 20-нд албан ёсоор дуугаа цацсан бөгөөд зургаан "Грэмми" хүртэж, дэлхий даяар 25 сая хувь борлуулан, Америкийн дуу хөгжмийг 10 долоо хоногийн турш тэргүүлсэн билээ.

Эх сурвалж: BBC