images

Colgate


     Одоо бол Нью-Йоркт төвтэй "Colgate Palmolive" компанийн бүтээдэг "Colgate" шүдний оо аль XIX зуунд үүсчээ. Саван, лаа урлаач Уильям Колгэйт өөрийн бүтээгдэхүүнээ "William Colgate & Company" нэрийн дор Нью-Йоркт борлуулдаг байсан аж. Улмаар Уильям нас барсны дараа 1857 оноос хүү Сэмуэл Колгэйт компаниа удирдах болсон ба "Colgate & Company" хэмээн нэрийг нь солив. Улмаар тус компанийн санхүүжүүлдэг байсан Нью-Йоркийн Мэдисон их сургууль 1890 онд нэрээ Колгэйт их сургууль хэмээн сольсон юм. Колгэйтийнхны гэр бүлийн бизнесийг 1953 онд саван үйлдвэрлэдэг "Palmolive-Peet company"-ийн үүсгэн байгуулагч Б.Ж.Жонсон худалдан авч компанийн одоогийн нэрийг өгчээ. "Colgate" бол хамгийн анхны шахдаг савлагаатай оо бөгөөд 1896 онд анх худалдаанд гарсан билээ. Колгэйтийн гэр бүлийн овог нь эртний англи хэлний col буюу (coal) нүүрс, geat буюу (gate) хаалга гэсэн үгсээс гаралтай ажээ.