images

Үзэсгэлэнт болгогч Туулай


     Монголчууд үр хүүхдийнхээ төрсөн он, сар, цаг нарыг бэлгэдэн бэлгэшээлт нэр хайрлах нь цөөнгүй. Тэгвэл Монгол улсын хүн амын бүртгэл мэдээллийн санд Цагаансар нэртэй 10 хүн байна. Тэдний хоёр нь 2012, 2019 онд төрсөн бол үлдсэн нь 2011 оноос өмнө төржээ. Харин Шинийннэгэн нэртэй 49 хүн байгаагийн 46 нь мөн 2011 оноос өмнө төрсөн байна. Үүнээс гадна билгийн тооллын билэгт өдрөөр мэндэлсэн Шинийнгурван, Шинийннайман гэдэг нэртэй хүн нэг, нэг байв. Харин золгон ирсэн Үзэсгэлэнт болгогч хэмээх туулай жилд манай улсад Туулай нэртэй 14, Үзэсгэлэнт нэртэй нэг хүн байна.