images

Шанд


     Анх  Марко Поло “Шанду” хэмээх дорнын үлгэрийн хот байдаг, тансаг дээд бүхэн тэндээс л ундардаг гэж ярьсан нь олны чихэнд хүрчээ. Түүнээс хойш барууны хүмүүсийн дунд “Шанду” хэмээх мөрөөдлийн хот, газрын диваажин байдаг гэх ойлголт бий болсон аж. Орчин цагт дэлхий даяар шанду гэдэг үг “zanadu”, “xanadu” гэх үгээр бичигддэг болсон бөгөөд ийм нэртэй олон байгууллага, тэр бүү хэл төсөл ч байдаг ажээ. Мөн “zanadu”, “xanadu”-д зориулсан олон ч дуу, мюзикл, шүлэг зохиогдсон байна.