images

Нарнаас хуримтлуулсан эрчим хүчээр цахилгаан машин цэнэглэж буй нь


     Зам, тээврийн хөгжлийн яамны урдуур өнгөрөхдөө дээрээ саравчтай машины зогсоол юм уу гэж хардаг байсан нэг бяцхан орон зай бий. Гэтэл тэр маань нарны эрчим хүчний эх үүсвэрээр цахилгаан машин цэнэглэдэг, бас явган замын халаалтын системийн судалгаа хийдэг туршилтын хэсэг байжээ. Манай улсад 443 цахилгаан хөдөлгүүртэй автомашин буй бөгөөд түүний нэг нь энд машинаа цэнэглэж байна.