images

"Opera life" сэтгүүлийн нүүрийг Э.Амартүвшин чимлээ


     Монгол улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, дуучин Э.Амартүвшин Италийн "Opera life" сэтгүүлийн онцлох зочин болжээ. Тэрбээр ноднин жил найм дахь удаагаа гардуулсан "Дуурийн од" буюу дуурийн дуулаачдын "Оскар" гэгддэг шагналыг хүртсэн билээ. Мөн дэлхийн алдарт "Набукко" дуурийн гол дүрийг бүтээж, Лондон, Вена, Милан, Мадридын дуурийн театрын тайзнаа дуулсан юм.