images

“Hey Jude”


     “The Beatles” хамтлагийн дуучин Жон Леннон 1968 онд эхнэрээсээ салах шийдвэр гаргажээ. Энэ үед тэдний хүү Жулиан Леннон таван настай байв. Аав ээж нь хоёр тийш болох гэж байгааг мэдсэн нь хүүд тун хүнд тусчээ. Түүнийг тайвшруулж, хань болохоор хамтлагийн басс гитарчин Пол Маккартни тэднийд очиж явахад нэг ая аманд нь аялагдаад байж гэнэ. Түүний толгойд “Hey Jude, don’t make it bad” хэмээх үгс орж ирэн, түүнийг Жулианд дуулж өгвөл уйтгар гунигаас нь үргээнэ гэж боджээ. Харин “Carousel” мюзиклийг үзсэний дараа дууныхаа нэрийг “Hey Jude” болгон сольсон байна. Тухайн үедээ “Jude” гэдэг нь германаар еврей гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд Маккартни үүнийг тоолгүй тэр чигээр нь дуу болгож гаргасан нь олон нийтэд тийм ч таалагдсангүй, эсрэг үзэлтэн гэж хэлэгдэхэд хүргэжээ. Гэвч энэ дуу тухайн үедээ “Billboard”-ын “Hot 100” жагсаалтад 19 долоо хоногийн турш бичигдсэнээр хамтлагийн анхны амжилттай дуу болсон түүхтэй. Долоон минут гаруй үргэлжлэх энэ дуу Пол Маккартнийг улам алдаршуулсан бөгөөд өдгөө 80 настай тэрбээр 2012 оны Лондоны Олимпыг энэ дуугаар эхлүүлсэн билээ.

            Эх сурвалж: History101.com