images

“Ээж минь дээ”


     Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Битүүгийн аманд байдаг Ээж хэмээх хаданд, тус сумын уугуул, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ч.Дагвадоржийн зохиосон нэгэн дууны үгийг 1998 онд сийлэн мөнхөлсөн билээ. Ард түмний хайртай энэ дууны түүх хэмээвээс, Ч.Дагвадоржийг 1965 онд Улаанбаатарт оюутан байх үед ээж нь бурхан болжээ. Түүнээс хойш ээждээ зориулан нэг шүлэг бичих юмсан гэж 20 гаруй жил бодож явсаар 1989 онд нэгэн шүлэг бичиж. Дөрөвдүгээр сарын нэгэн өдөр түүнтэй хамт урьд нь Зохиолчдын хороонд ажиллаж байсан, тухайн үеийн Үлгэрийн танхимын дуучин С.Цэрэнчимэд ажил дээр нь ирж шүлгийг нь үзээд ая хийхээр болсон байна. Тухайн үед С.Цэрэнчимэдийн ээжийнх нь бие тааруу байсан бөгөөд мөн л ээжийнхээ тухай дуу хийх хүсэлтэй явсан гэдэг. Ингээд тэрхүү шүлэгт ая хийж бүтээсэн дуугаа өөрөө дуулсан нь С.Цэрэнчимэдийг Монгол даяарын алдартай дуучин, дууг нь нийт монголчуудын хайртай дуу болгосон түүхтэй. Ч.Дагвадорж ч үүнээс хойш дууны шүлэгт эргэлт буцалтгүй орж, монголчуудын дуулах дуртай олон сайхан дууны шүлгийг бичсэн билээ.